• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГИЙН ЖАГСААЛЫН ТАЛБАЙГ ШИНЭЭР БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-06-10 09:31:42
Үзсэн: 789

АНГИЙН ЖАГСААЛЫН ТАЛБАЙГ ШИНЭЭР БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-06-10 09:31:42 Үзсэн: 789



Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн өөрсдийнхөө нөөц бололцоогоо дайчлан шаардлагад нийцсэн жагсаалын талбайг шинээр байгуулж байна. Жагсаалын талбайгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчид өөрсдөө барьж байгаа бөгөөд хуучин талбайг нь биеийн тамирын талбай болгон өөрчилсөн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт “Эх үрсийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс цэргийн алба болон гэр бүлээрээ бахархах сэтгэгдлийг түгээх зорилгоор бүрэлдэхүүнийхээ дунд “Миний гэр бүлийн аз жаргалтай мөч” сэдэвт фото зургийн уралдаан, алба хаагчдынхаа хүүхэд багачуудын дунд “Миний мэдэх цэргийн анги” сэдэвт гар зургийн уралдааныг тус тус зохион байгууллаа. Уг уралдааныг дэлхий нийтээр тархсан короновирусын нөхцөл байдалтай уялдуулан цахимаар зохион байгуулсан ба гар зургийн уралдааны тэргүүн байрт ахлагч Б.Батзоригийн охин Б.Ариунзаяагийн бүтээл, удаах байруудад Б.Цэцгээгийн хүү Г.Цэнджав, охин Г.Мөнх-Анар нарын зурсан зураг шалгарав. Харин фото зургийн уралдааны шагналт байруудад Б.Цэцгээ, ахмад Б.Баасанжав, дэслэгч Т.Бадамгарав нарын гэр бүлийн зураг шалгарч, мэргэжлийн студид зураг авахуулах эрхээр шагнагдсан юм.

                                                                                                                                                                                                                         Ахлах дэслэгч Ч.Далантай (Зэвсэгт хүчний 331 дүгээр анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107