Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн 5 дугаар сарын 29-ний энэ өдөр Цэргийн тангараг давтлаа. Энэхүү арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар ирэх саруудад Хуурай замын цэргийнхний өмнө хүлээж байгаа ажил, арга хэмжээний талаар тодотгоод алба хаагч бүр албандаа чин сэтгэлээсээ ажилч хичээнгүй хандахыг захилаа. Мөн тэрээр “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан "Энхийг сахиулагчдын цогцолбор" сүндэрлэсэн талаар дуулгаж, даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оролцсон болон оролцож байгаа алба хаагчдадаа баярын мэнд хүргэсэн. Мөн энэ үеэр Хуурай замын командлалд шинээр томилогдсон алба хаагчид командлалын ажилтны тангараг өргөсөн юм.
