• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТААР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ЯРИЛЦАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-28 10:37:35
Үзсэн: 306

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТААР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ЯРИЛЦАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-28 10:37:35 Үзсэн: 306



Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалт хоёр дахь өдрөө цахимаар явагдаж байна. Өнөөдрийн уулзалтаар өнгөрсөн жилүүдийн командлал хоорондын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, цаашдаа ямар чиглэлээр өргөжүүлэх тухайгаа ярилцаж байна. Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын талаас хурал удирдагч, Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар бие бүрэлдэхүүнээ чадваржуулан мэргэшүүлэх, уулархаг газар районд үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, инженерийн цэргийг хөгжүүлэх, цэргийн сургалтын орчин, нөхцөлийг нь сайжруулахад онцгой анхаарч байгааг онцолж байсан юм.

Зөвлөлдөх уулзалтад ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Лью болон  БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын тодорхой бүрэлдэхүүн  оролцож байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107