• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Ахлагч Ө.Эрдэнэбилэг: БАЙЛДААНЫ “ЗЭВСЭГЛЭЛ” УРЛАХАД УРАМТАЙ БАЙДАГ
Нийтэлсэн: 2020-05-26 12:34:22
Үзсэн: 1740

Ахлагч Ө.Эрдэнэбилэг: БАЙЛДААНЫ “ЗЭВСЭГЛЭЛ” УРЛАХАД УРАМТАЙ БАЙДАГ
Нийтэлсэн: 2020-05-26 12:34:22 Үзсэн: 1740



Уншигч та бүхэнтэй нэгэн сонирхолтой зочдыг “уулзуулах” гэж байна. Гарын ур дүйтэй, бүтээлч залуус бол Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах ахлагч А.Ганболд, ахлагч Ө.Эрдэнэбилэг нар бөгөөд тэдний урласан байлдааны “зэвсэглэлүүд” олон орны цэргийн дарга нарын өрөөнд болоод ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хүндэтгэлийн танхимуудад залаастай байдаг юм. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Алдрын тасалгааны танхимд ч гэсэн тэдний хамтын бүтээл “БМП-2”, “БТР-80” байлдааны зэвсэглэлүүдийн сувинер залаастай байна. Эдгээр “зэвсэглэл” нь  Хуурай замын цэргийн командлалын 10 жилийн ойд зориулж урласан бүтээл. Ахлагч Ө.Эрдэнэбилэгийн хувьд  удмаараа гарын ур дүйтэй нэгэн ажээ. Түүний аав Х.Өргөнгаа нутаг усандаа үйл бүтээж, ур урласан уран хүн гэдгээрээ алдартай бөгөөд аавынхаа залгамжийг ахлагч Ө.Эрдэнэбилэг сурагч байхаасаа л өвлөж авсан гэнэ. 12 жилийн өмнөөс Зэвсэгт хүчинд алба хааж эхэлснээсээ хойш сонирхлоо улам баяжуулан байлдааны “зэвсэглэл” дагнан бүтээх болсон агаад түүний урласан байлдааны дөрвөн төрлийн 80 гаруй “зэвсэглэл” олон улсын цэргийн дарга нар болоод төрөл мэргэжлээс хамааран Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хүндэтгэлийн танхимд хадгалаастай байгаа гэнэ. Олон улсын цэргийн дарга гэж онцолсны учир нь тэрээр БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэхдээ багийн захирагчийнхаа өгсөн үүргийн дагуу гаднын цэргийн дарга нарт зориулж нэлээдгүй бэлэг, дурсгалын “зэвсэглэл”-ийг урласан байна. Бүтээлүүдийнхээ талаар тэр хэлэхдээ “Нэг сувинер дунджаар 4-5 хоногт гардаг. Бүтээлээ мод болон төмөр металлаар хийдэг. Модоор хийвэл харьцангуй хөнгөн. Хуурай замын цэргийн командлалд манай анги буюу Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас дурсгасан “БМП-2”, “БТР-80” загварын “зэвсэглэлүүд” нь ердөө 10-хан хоногийн дотор бэлэн болсон. Бүтээлээ ажлын бус цагаар гэртээ л урладаг. Байлдааны “зэвсэглэл” бүтээхэд их урамтай шүү” гэв.

Харин ахлах ахлагч А.Ганболдын хувьд үндсэндээ ахлагч Ө.Эрдэнэбилэгийн шавь юм байна. Анх “БМП-2”, “БТР-80” зэвсэглэлийн сувинерийг урлахад нь хамтран оролцсноос хойш урамшиж, чөлөөт цагаараа мод бариад суучихдаг болсон гэнэ. Одоогоор түүний гараас байлдааны гурван төрлийн “зэвсэглэл”-ийн зургаан бүтээл гарч, аль хэдийн эзнээ олсон гэнэ. Ахлах ахлагч А.Ганболд “Хожуу ч гэсэн ийм сайхан сонирхолтой болсондоо баяртай байгаа. Цэргийн хүн гэдэг утгаараа өөрсдийн үйл ажиллагаанд ашигладаг зэвсэглэлүүдээ дуурайлган сувинер болгон бүтээх дуртай. Яг одоо гэхэд “Т-55” танкны сувинер бүтээж байна” гэсэн юм.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107