• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ НАРЫН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-20 14:06:07
Үзсэн: 1666

ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ НАРЫН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-20 14:06:07 Үзсэн: 1666



     

АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн командлалаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Хуурай замын цэргийн командлагч нарын хурал эхэллээ. Хурал дэлхий нийтээр тархсан короновирусын (Covid-19) халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар оролцож байна. Энэ жилийн хурал “Covid-19” цар тахлын дараа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нээлттэй, чөлөөт байдлыг хадгалах” сэдвийн хүрээнд явагдаж байгаа ба оролцогч орнуудын Хуурай замын цэргийн командлагч нар өөрийн орон нь короновирусын халдварын тархалтын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлага, сургамжаа хуваалцаж байна.

  Бригадын генерал Б.Амгаланбаатар Монгол Улсын Засгийн газраас энэхүү аюулт өвчний халдварыг таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлага, сургамж, цар тахлыг бууруулах, таслан зогсооход Зэвсэгт хүчний оруулж буй хувь нэмэр багагүй байгааг цохон тэмдэглээд АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд явагдаж ирснийг онцлов. Энэ үеэр оролцогч орнуудын зүгээс Монгол Улс нь халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хамгийн сайн зохион байгуулалттайгаар явуулж байгааг дурдаж байсан юм.

    Хуралд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Лью, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Нямсүрэн, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нарын албаныхан оролцож байна. Хурал хоёр өдрийн туршид үргэлжилнэ.

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107