• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИЙНХАН СПОРТЫН ТӨВТЭЙ БОЛОВ
Нийтэлсэн: 2020-05-20 13:54:00
Үзсэн: 1136

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИЙНХАН СПОРТЫН ТӨВТЭЙ БОЛОВ
Нийтэлсэн: 2020-05-20 13:54:00 Үзсэн: 1136



Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан шинэ спортын төвтэй боллоо. Тус ангийн бие бүрэлдэхүүн шаардлагад нийцсэн шинэ спортын төвөө хагас жилийн хугацаанд өөрсдийн хүчээр барьж байгуулсан байна. Спорт төвийн нээлтийн ёслол энэ сарын 15-ны өдөр болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд тус ангийн захирагч, дэд хурандаа Ц.Батхүү, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр, Хялганат тосгоны Сум дундын цагдаагийн тасаг, Гал унтраах, аврах 50 дугаар анги, Соёлын төвийн удирдлагууд болон ангийн бие бүрэлдэхүүн оролцжээ. Нээлтийн ёслолын дараа “Цол бүхэн сайхан” спорт өдөрлөгийг зохион байгуулснаас гар бөмбөгийн төрөлд дэд ахлагч, ахлагч, ангийн удирдлагууд эхний гурван байрыг эзэлсэн бол сагсан бөмбөгийн төрөлд дэд ахлагч, ажилчин албан хаагчид, дунд офицерууд шагналт байруудад шалгарчээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107