• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“АМНЫ ХААЛТАА ЗҮҮЦГЭЭЕ” АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-18 13:46:27
Үзсэн: 201

“АМНЫ ХААЛТАА ЗҮҮЦГЭЭЕ” АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-18 13:46:27 Үзсэн: 201



Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүн дэлхий нийтээр тархаад байгаа короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулж байна. Тус ангийнхан “Хайртай бүхнийхээ төлөө амны хаалтаа зүүцгээе” аяныг тавдугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлага, уриалга, санамж, зөвлөмжийг тогтмол хүргүүлж байгаа ажээ. Тухайлбал, Орхон аймгийн ЗДТГ-ын газар, Зэвсэгт хүчний 110 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, “Эрдэнэт хивс” болон бусад худалдааны төвүүд, нийтийн тээвэр, олон нийтийн газруудад уг гарын авлагуудаа тарааж, амны хаалт зүүж, өөрийгөө болон хайртай гэр бүл, хамт олон, улс орноо хамгаалахыг уриалсан байна.

Мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан жил бүрийн 5 дугаар сарын 14-ний өдөр тохиодог “Ерөнхий цэргийн өдөр”-ийг тохиолдуулан сум орон нутаг руугаа хандсан хэд хэдэн бүтээлч ажил өрнүүлжээ. Тухайлбал, нийгмийн хариуцлагын хүрээнд Зүүнбаян тосгоны өнгө үзэмжийг сайжруулах, хоггүй, эрүүл орчин бүрдүүлэх зорилгоор тосгоны төв талбай, автомашины дагуух зам талбайг цэвэрлэж, ногоон байгууламжийг нь сэргээжээ. Мөн ангийнхаа байрлалд эко орчинг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 500 гаруй модны суулгац суулгах бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ бүрэлдэхийн дунд сайн үйлсийн аян өрнүүлж, хамтран зүтгэгчдээ сарын хэрэгцээний эд материалыг нь хандивласан байна. 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107