• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

КОМАНДЛАЛЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН 5000 МОД ТАРИЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 16:28:20
Үзсэн: 978

КОМАНДЛАЛЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН 5000 МОД ТАРИЛАА
Нийтэлсэн: 2020-05-14 16:28:20 Үзсэн: 978



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн өөрсдийн санаачилгаар “Ерөнхий цэргийн өдөр” болон “Бүх нийтийн мод тарих өдөрлөг”-ийг тохиолдуулан командлалын байрлалд эко орчныг бүрдүүлж, орон нутаг дахь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 5000 гаруй хайлаас, монос тарьж, цэцэгний үр суулгалаа. Хуурай замын цэргийн командлагчаас эхлээд энгийн алба хаагч хүртлээ мод тарих энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцож, байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулсан нь энэ юм. Цаашдаа командлалын бие бүрэлдэхүүн ногоон байгууламжаа дахин нэмэгдүүлж, 5000 модыг нэмж тарих юм. Мод тарих өдөрлөгт идэвх санаачилгатай оролцсон офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад  Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр талархал илэрхийлээд, цаашдаа усалгаа, арчилгааг тогтмол явуулж байхыг тус командлалын Хангалт, үйлчилгээний тасгийнханд даалгалаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107