• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОВДЫН ХОРООНЫХОН БЭЛЭН БАЙДЛАА ДЭЭШЛҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2021-12-24 13:37:54
Үзсэн: 295

ХОВДЫН ХОРООНЫХОН БЭЛЭН БАЙДЛАА ДЭЭШЛҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2021-12-24 13:37:54 Үзсэн: 295



Зэвсэгт хүчний 123 дугаар анги 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 30 километрийн явган маршийг энэ сарын 23-ны өдөр хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Нэгдүгээр шатанд бие бүрэлдэхүүнд дадлагын дохио өгч, хээрийн бэлтгэлжилтийг шалган, 30 километрийн маршийг эхлүүлсэн бол хоёрдугаар шатанд “Нэг бүрийн буудлага”, “Тактикийн ажиллагаа”, “Химийн бэлтгэл”, “Отолт”, “Агаар” зэрэг 5 цэгт хичээлүүдийг амжилттай явуулав. Энэхүү сургалт бэлтгэл нь өвлийн цагт бие бүрэлдэхүүний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх боломжийг дээшлүүлснээрээ чухал ач холбогдолтой болж чадсан юм. Төгсгөлд нь явган маршийн үйл явц, бие бүрэлдэхүүний оролцоо, идэвх, санаачлага болон ололт, дутагдалтай талуудыг нэгтгэсэн дүнг гаргав.

Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120