Зэвсэгт хүчний 123 дугаар анги 2021 онд хугацаат албанд татагдан ирсэн дайчдынхаа төрсөн өдрийг нь нэгтгэн тэмдэглэж өглөө. Тухайлбал,10, 11, 12 дугаар саруудад төрсөн өдөр нь тохиосон 38 хугацаат цэргийн алба хаагчийн төрсөн өдрийг ангийн эмэгтэйчүүд, Соёл хүмүүжлийн алба хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээнд захирагчийн зөвлөл дэмжлэг үзүүлж нэг азтан шалгаруулан гарын бэлгээ илгээсэн бол дайчдыг төлөөлж, байлдагч Х.Эрболот, хөгжмийн салааны дэргэдэх “Соёмбо” хамтлаг болон авьяаслаг зарим алба хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)