Зэвсэгт хүчний 327 дугаар анги 2021 онд цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн албанд хандах хандлагыг нэмэгдүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор ар гэрт нь захидал бичүүлэх аяныг зохион байгуулж явууллаа.
Тус аяны хүрээнд цэргийн алба, сахилга зохион байгуулалтаараа тэргүүлж байгаа зарим хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрт нь ангийн захирагчийн тушаалаар “Талархлын захидал”, зургийн хамт хүргүүлэв.
Ахмад Э.Мөнхбаясах (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)