• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭВ
Нийтэлсэн: 2021-12-09 08:52:14
Үзсэн: 59

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭВ
Нийтэлсэн: 2021-12-09 08:52:14 Үзсэн: 59



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 12 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хурлыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нээж, зочид төлөөлөгчдийг танилцуулсан. ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг нарын албаны хүмүүс оролцсон юм.

   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар Хуурай замын цэргийн командлал нь 2021 онд бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээ, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах арга хэмжээ, хуулиар олгосон тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэрхэн гүйцэтгэсэн талаар танилцуулж, төгсгөлд нь ЗХЖШ-ын удирдлагад тавих санал хүсэлтээ илэрхийлэв. Мөн энэ үеэр тус командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Өлзийбаяр, Материал, техникийн хэлтсийн дарга, хурандаа Л.Бат-Эрдэнэ нар тайлангийн хуралтай холбоотой санал уламжилсан юм.

   Үүний дараа бригадын генерал С.Дашзэвэг командлалын бүрэлдэхүүнд баяр хүргэж, 2021 оны үйл ажиллагааг хангалттай биелэгдсэн хэмээн онцолж, 2022 ондоо тавьсан зорилт, зорилгоо бүрэн дүүрэн гүйцэтгэхийг захиад, тайлантай холбоотой зарим санал хүсэлтийг ЗХЖШ-ын даргад уламжлахаа илэрхийллээ.

   Хурлын төгсгөлд Хуурай замын цэргийн командлал болон түүний харьяа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас 2021 онд боловсруулсан удирдлага төлөвлөлтийн баримт бичиг, хамтарсан хээрийн сургууль, КШС-аар боловсруулсан бичиг баримттай танилцсан юм. Ташрамд дурдахад, ХЗЦК-ын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хуралд Хуурай замын цэргийн харьяа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлага цахимаар оролцлоо.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120