• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Байлдагчийн аав Н.Майтав: ЭР ХҮН ЦЭРГИЙН АЛБАНДАА ИРЭЭД ЖАВХААЖДАГ ЮМ БАЙНА
Нийтэлсэн: 2021-11-27 14:45:28
Үзсэн: 61

Байлдагчийн аав Н.Майтав: ЭР ХҮН ЦЭРГИЙН АЛБАНДАА ИРЭЭД ЖАВХААЖДАГ ЮМ БАЙНА
Нийтэлсэн: 2021-11-27 14:45:28 Үзсэн: 61



Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчид энэ сарын 25-ны өдөр Цэргийн тангаргаа өргөв. Анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай хамрагдаж, эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалахаа илэрхийлэн Монгол цэргийн сүлд, золбоо хийморийн бэлгэ тэмдэг болсон аранзал улаан тугаасаа адис аван эр цэргийн тангаргаа өргөсөн нь энэ.

            Ёслолын арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, ангийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч Б.Ухнаа нар хүрэлцэн ирж, дайчдад баяр хүргэлээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Энх цагийн харуул, эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай албыг хаах эр цэргийн тангаргаа шинээр өргөсөн дайчид Та бүхэндээ аймгийн Батлан хамгаалах газрын даргын хувьд баяр хүргэе. Эр цэргийн албаа нэр төртэй хаах хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлнэ нь гэдэгт миний бие итгэл төгс байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Дайчдын ар гэрийнхнийг төлөөлж байлдагч М.Алтангэрэлийн аав Н.Майтав гуай үг хэлсэн бөгөөд тэрээр хүүгээ ямар сайхан цог золбоотой болоо вэ. Эр хүн эр цэргийн албандаа ирээд жавхааждаг юм байна. Миний хүүгийн адил энд жагссан бүх хүү сайхан харагдаж байна. Одоо та бүхэн аав, ээжээс гадна эх орны хүү боллоо хэмээн баяр хүргэсэн юм. Мөн ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү цэргийн тангараг өргөсөн дайчдаас сурлага, сахилгаараа манлайлж байгаа байлдагч нарт “Онц сурлагатан”, “Онц буудагч” энгэрийн тэмдэг, ар гэрт нь талархлын захидал хүргүүллээ.

            Энэ үеэр гардан тулааны үзүүлэх тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт, тактикийн ажиллагаа, хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн тоглолт, хүчит 32 бөхийн барилдаан зэргийг зохион байгуулсан нь тангараг өргөсөн дайчдын сэтгэлийг догдлуулсан баярт мөчүүдийнх нь нэгээхэн хэсэг болж өнгөрлөө.

Ахмад Э.Мөнхбаясах (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120