• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЭР ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨСӨН ДАЙЧДААРАА БАХАРХАЖ БАЙНА”
Нийтэлсэн: 2021-11-25 18:00:31
Үзсэн: 137

“ЭР ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨСӨН ДАЙЧДААРАА БАХАРХАЖ БАЙНА”
Нийтэлсэн: 2021-11-25 18:00:31 Үзсэн: 137



 

Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангид эх орныхоо өнцөг булан бүрээс цэргийн албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид Цэргийн тангаргаа энэ өдөр өргөлөө. Яг нэг сарын өмнө аав, ээжийн эрх балчир хөвгүүд байсан бол энэ өдөр эх орныхоо хөвгүүд болсноо батлав. Тус ангид 2021 оны цэрэг татлагаар нийслэлийн Баянзүрх, Багануур, Багахангай дүүргээс гадна Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймгийн залуус татагдан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтаа амжилттай гүйцэтгээд аранзал улаан тугийн дор эгнэн зогсож буй нь энэ.

Ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар дайчдад хандаж хэлсэн үгэндээ “Эрхэм хугацаат албаны дайчдаа, та бүхнээр захирагч нь бахархаж байна. Саяхан л цэргийн албаны талаар ойлголт багатай ангийн гадаа ирж байсан бол өнөөдөр эр цэрэг байхын бахархлаас мэдэрч, эх орондоо тангараг өргөхийг харах сайхан байна. Та бүхнийг өөртөө итгэлтэй, шударга, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болж төлөвшинө гэдэгт дарга нь итгэлтэй байна. Цаашид өргөсөн тангарагтаа үнэнч байж, сурлага, сахилга бат, хамт олонч байдлаараа манлайлж яваарай. Түмэн олондоо "Их говийн гаринзон" хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байгаагаараа үргэлж бахархаж, эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ амжилттай биелүүлэхийг хүсье” хэмээв.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ удаагийн Цэргийн тангаргийн баярыг "Google meet" ашиглан дөрвөн аймаг, гурван дүүргийн Цэргийн штабтай хамтран дайчдын ар гэрийн төлөөлөлд шууд дамжуулан хүргэсэн юм.

Арга хэмжээний төгсгөлд 11 дүгээр сард бусдыгаа манлайлсан тэргүүний алба, салбар, тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагч нарыг тодрууллаа. Сарын тэргүүний албаар Зэвсгийн алба, тэргүүний салбараар Сургалтын төв, тэргүүний офицероор хошууч Д.Магнайбаяр, тэргүүний ахлагчаар ахлагч А.Ихбаяр, тэргүүний ажилтан албан хаагчаар Г.Саруулцэцэг нар шалгарсан юм.

Ахлах дэслэгч Ч.БОДЬГЭРЭЛ (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120