Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөг үндэслэн соёл олон нийтийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна. Ангийн захирагчийн санаачлагаар гэхэд 2021 онд цэргийн албанд татагдан ирсэн дайчдад заавал сурах 10 бүжгийн сургалтыг соёл хүмүүжлийн тодорхой цагуудад явуулж эхэллээ.
Энэ нь урлаг соёл, гоо зүйн мэдрэмж төлөвшүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой юм. Үүний зэрэгцээ алба, салбаруудыг сурталчлах аяныг өрнүүлж, урлаг соёл болон спортын уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулсаар байгаа юм.
Ахмад У.БАТЦЭНГЭЛ (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)