• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2021-11-25 14:16:50
Үзсэн: 324

ШИНЭ ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2021-11-25 14:16:50 Үзсэн: 324



 

Монгол Улс орон даяар өнөөдөр Зэвсэгт хүчинд 2021 оны намар хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Үүний нэг нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид бөгөөд ёслолын ажиллагаанд Өвөрхангай, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцсон юм.

Ёслолын ажиллагаанд жил бүр дайчдын маань эцэг, эх урилгаар оролцдог ч энэ удаа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар буюу Google meet, Messenger, Zoom зэргээр шууд дамжуулж, сонирхууллаа.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхээ тангараглах хугацаат албаны дайчдад ангийн захирагч, дэд хурандаа Н.Гүрбадам золбоо хийморьтой байж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан зүтгэж, өөртөө итгэлтэй, албандаа зүтгэлтэй, амьдралд шударга байх зарчмыг баримтлан сурлага, сахилгын өндөр амжилт гаргахыг захилаа. Ялангуяа эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болон төлөвшиж, албаа нэр төртэй хаахыг онцолж байсан юм.

Хугацаат цэргийн алба хаагчдыг төлөөлж, байлдагч М.Бадам-Очир “Эгнэн жагссан нөхдийнхөө өмнөөс ангийн удирдлага, хамт олонд баярласнаа илэрхийлье. Яг энэ цаг үеэс эх орны хөвгүүд гэж хэлүүлэх эрхтэй боллоо. Алдар түүхт энэ ангид алба хааж байгаа дайчин бид бүгдээрээ сайн цэрэг болж чадна” хэмээгээд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж, амьдарч байгаа гэр бүлийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэв.

Хошууч Л.АМАРБАЯСГАЛАН (Зэвсэгт хүчний 256 дугаар анги)

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120