• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-23 16:00:40
Үзсэн: 43

ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-23 16:00:40 Үзсэн: 43



    Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 2021 оны намар шинээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын анхан шатны бэлтгэл сургалтыг явуулж, тэдэнд чиглэсэн уулзалт сургалт, соёл хүмүүжлийн арга хэмжээг дотооддоо болоод орон нутгийн байгууллагуудтай хамтран тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Тагнуулын газартай хамтран хугацаат цэргийн алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт явууллаа.

   Сургалтаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”, “Хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө” болон “Төрийн албаны нууцын тухай ойлголт”-ын талаарх мэдээлэл өгч, харилцан ярилцав. Сургалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулсан юм.

Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120