Зэвсэгт хүчний 326 дугаар анги “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”, “Чадварлаг боловсон хүчин” сургалтын төвтэй хамтран бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлэн зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг 10-12 хүний бүрэлдэхүүнтэй 3 бүлэгт хуваан сургалтад хамрууллаа.
Сургалт “Хувь хүний хөгжил, хувь хүний санхүүгийн боловсрол” сэдвээр хүмүүс хоорондын харилцаа, хандлага зэрэг олон сэдвээр 3 хоногийн туршид үргэлжилсэн юм.
Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)