Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдад үндэсний түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний оюун санаа, сэтгэлгээг өдөр тутмын үйл ажиллагаатай нь уялдуулан хөгжүүлэхэд анхаарч байна. "Их эзэн Чингис хааны баатарлаг түүхэн замнал" сэдэвт яриа таниулга, "Аймаг бүхэн сайхан” сэдвээр дайчид хоорондоо өөрсдийн орон нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, домог, түүхийн талаар харилцан мэдээлэл солилцсон өдөрлөг зохион байгуулав. Мөн хугацаат цэргийн алба хаагчдад чиглэсэн хууль, эрх зүйн сургалтыг Ховд аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах мэргэжилтэн, хошууч Т.Оронбасар “Зөрчлийн тухай” болон “Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай” хуулиар яриа хийж, дээрх хууль тогтоомжийн хүрээнд танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн “Чанга шивнээ”-г зохион явууллаа. Төгсгөлд нь “Түргэн хэллэг хэн сайн хэлэх вэ?”, "5000 инээд”, “Та битгий уурлаарай” хөгжөөнт тэмцээнүүдийг зохиож, дайчдынхаа хамт олонч уур амьсгалыг бүрдүүлж ажиллалаа.
Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)