• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-11-05 17:12:48
Үзсэн: 41

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-11-05 17:12:48 Үзсэн: 41



   Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч байлдагч, ахмад дайчид, даян дэлхийн энхийн төлөө үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид, ажилтан алба хаагчид та бүхэндээ Монгол түмний бахархал эзэн богд Чингис хааны мэндэлсний түүхт 859 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоож, уг өдрийг “Монгол бахархалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь Монголчууд бидний хувьд өвөг дээдсийнхээ алдар гавъяа, залгамж халааг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх, түүх соёлоо судлах, Монгол уламжлалаа сэргээн санах түүхэн ач холбогдолтой өдөр юм.

   Монгол бахархалын өдрөөр дамжуулан хүн бүрийн сэтгэл зүрхний бахархалыг сэргээх, Чингис хааныхаа билэг сургаалийг уншиж судлах, цэргийн албанд мөр зэрэгцэн зүтгэж буй хүн бүрийн эрхэмлэн дээдлэх баяруудын нэг мөн билээ.

   Цаашид Монгол бахархалын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судлаж, хойч үедээ өвлүүлэх, Монгол бахархалаа дэлхий дахинд сурталчлахад та бүхэн санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРУУ АЛДАР МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120