• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-06-28 09:40:16
Үзсэн: 60

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-06-28 09:40:16 Үзсэн: 60



        Монгол Улсынхаа тусгаар тогтнол, улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэг, хөгжил дэвшилд ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн цэргийн химичид, өдгөө химичин дайчдын замналыг нэр төртэй үргэлжлүүлж яваа офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч нартаа орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, химийн цэрэг үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

      Батлан хамгаалах яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны нэгдүгээр орлогчийн 1936 оны 101 дүгээр тушаалаар морьт дивизүүдэд химийн салааг анх байгуулсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд химийн цэрэг үүсэж хөгжих эхлэл суурь нь болсон түүхтэй бөгөөд өдгөө 85 дахь жилтэйгээ золгож байна.Эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Зэвсэгт хүчний хөгжил, дэвшлийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, Монгол цэргийн баатарлаг түүхийг түүчээлэн яваа химичин дайчдынхаа алдар гавьяа, амжилт бүтээлийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.

     Химийн цэрэг нь дайн байлдааны үед химийн хангалтыг зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна энх цагт улс орондоо тохиолдож болох байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, хүн, малын гоц халдварт өвчин, тэдгээрийн хор уршгийг арилгахад тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэдэг Зэвсэгт хүчинд төдийгүй эх орондоо нэн хариуцлагатай, хүндтэй алба юм.

    Та бүхэндээ орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Монгол Улсын Зэвсэгт хүчний химийн цэрэг үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадраг.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120