Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг дулаан хангамжийн төвлөрсөн шугамд холбох ажил эхэллээ. Одоогоор барилгын явц 50 гаруй хувьтай байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн барилгачин дайчид, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн зарим бүрэлдэхүүн хамтран гүйцэтгэж байна. Тус ангийн хамт олон өнгөрсөн онд мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар ангийн штаб, цэргийн байр, албан тушаалын 11 айлын орон сууцанд бүрэн хэмжээний их засвар, тохижилтын ажлыг гүйцэтгэж чадсан юм.
Дэслэгч Г.Нандинчимэг (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)