
Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд цөөнгүй соёл урлаг, спортын арга хэмжээг дотооддоо зохион байгуулж хэвшсэн билээ. Энэ удаад хугацаат албаны дайчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж явуулахад тэргүүн байрт танкийн рот, дэд байрт артиллерийн батарей, гутгаар байрт тийрэлтэт артиллерийн батарей гэсэн багууд шалгарлаа.

"Олон улсын энхийг сахиулагчийн өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймгийн “Номин” телевизтэй хамтран энхийг сахиулах ажиллагааны талаар нэвтрүүлэг бэлтгэн орон нутгийн ард иргэд хүүхэд залуучуудад Зэвсэгт хүчин, анги байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчиллаа. Нэвтрүүлэгт Танкийн ротын салааны захирагч дэслэгч А.Галмандах, танкийн ротын ахлагч, сургагч ахлагч Ц.Баярцогт нар оролцлоо.

Хошууч Т.Заяандарь (Зэвсэгт хүчний 186 дүгээр анги)