• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2021" УРАЛДААНААР ...
Нийтэлсэн: 2021-06-01 09:32:27
Үзсэн: 75

"ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2021" УРАЛДААНААР ...
Нийтэлсэн: 2021-06-01 09:32:27 Үзсэн: 75



   

  Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Соёл хүмүүжлийн албанаас өчигдөр буюу тавдугаар сарын  31-ний өдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан бие бүрэлдэхүүнийхээ хүүхэд багачуудын дунд "Хүүхдийн ертөнц-2021" уралдааныг зохион байгуулж явууллаа. Хүүхдийн дүрслэх сэтгэхүйг хөгжүүлж,  уран сэтгэмжийг өөрсдийн үзэл бодлоороо илэрхийлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд гурван насны ангиллаар явуулав.  “Аз жаргалтай инээмсэглэл” фото зургийн уралдаан 1-5 нас, “Хүүхэд бүр уран бүтээлч” наамлын уралдаан 6-9 нас, “Миний мөрөөдөл” гар зургийн уралдаан 10-12 насны ангиллаар ирсэн бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг нь ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр гардуулж, баяр хүргэлээ.  Уралдааны 1-5 насны ангилалд Ч.Аригунтөгс, Т.Баттүшиг,   Д.Билгүүн,  Г.Тэнүүнбаяр нар, 6-9 насны ангилалд  М.Гоомарал,  Б.Нарансолонго,  И.Ирэхнаран,  Б.Төрболд нар, 10-12 насны ангилалд  Л.Нарангоо нар тус тус шагналт байруудад шалгарлаа.

Мөн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зарим алба хаагчдынхаа бяцхан багачуудад гарын бэлэг гардуулж өгсөн юм.

 

Дэслэгч Г.Нандинчимэг (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118