
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн зарим бүрэлдэхүүн орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүрээнд төрийн одон медаль болон салбарын шагналаар шагнагдлаа.Тухайлбал, “Цэргийн гавьяаны одон”-гоор ахлах ахлагч Д.Баярхүү, “Цэргийн хүндэт медаль”-аар дэд хурандаа Х.Энхбаатар, хошууч Ц.Номинзул, Д.Даваадорж, ахмад Т.Дамдинсүрэн, сургагч ахлагч Н.Батзориг, Б.Төмөрбаатар, Б.Булган, А.Наранбаатар, ахлах ахлагч М.Ууганбаяр, М.Төмөрбарс нар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ажилтан албан хаагч Х.Дэлгэрсайхан, Г.Мөнхтуяа, Ц.Ариунтуяа, А.Алтансүх, С.Доржсүх, “Зэвсэгт хүчин-100 жил” медалиар хурандаа Н.Цэцэнхүү, дэд хурандаа А.Нямбаяр, ахмад Д.Сод-Эрдэнэ, Х.Оюунбат нарын нэр бүхий алба хаагчид шагнагдсан юм. Мөн Батлан хамгаалах яамны “Жуух бичиг”-ээр ангийн захирагч хурандаа Н.Цэцэнхүү шагнагдлаа. Шагналыг нь ЗХЖШ-ын Материал, техникийн газрын Материал, техникийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Б.Батням нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм. Хурандаа С.Баяр-Очир "Түүхт 100 жилийн ойгоор алба хааж байгаа эрхэм офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, ажилтан албан хаагчид та бүхэндээ баяр хүргэе. Зэвсэгт хүчин хэмээх их айлын нэгэн гишүүн нь болж, албаны төлөө зүтгэж яваа та бүхнээр бахархаж байна. Цаашдаа өөрсдийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд анхаарч, ажил албандаа үр бүтээлтэй, санаачилгатай ажиллаарай" гэсэн юм.






Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)