• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨВ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2021-05-18 14:08:54
Үзсэн: 54

ТӨВ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2021-05-18 14:08:54 Үзсэн: 54



Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс “Хөл хориог хөгжил болгоё” 14 хоногийн аяныг санаачлан зохион байгууллаа. Аяны хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ном хандивлах аяныг зохион байгуулав. Төв аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн алба хаагчид нэгдэж, нийт 273 ном ирүүлснийг тус газар нэгтгэлд хугацаат цэргийн алба хааж буй залууст оюуны хөрөнгө оруулалт хийж, хүлээлгэн өглөө.

Мөн 2021 оныг “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх хайраа гэр бүлдээ” аяны хүрээнд Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран “Гэр бүл төлөвлөлт”, “Халамжтай аав” сэдвээр сургалтууд зохион байгуулсан юм.

Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118