• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ААВ БОЛСОН БАЙЛДАГЧИЙН БАЯРЫГ ХАМТДАА ХУВААЛЦАВ
Нийтэлсэн: 2021-05-06 15:09:53
Үзсэн: 572

ААВ БОЛСОН БАЙЛДАГЧИЙН БАЯРЫГ ХАМТДАА ХУВААЛЦАВ
Нийтэлсэн: 2021-05-06 15:09:53 Үзсэн: 572



  Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч О.Ариунбаатар аав болсон баяртай мэдээ ангийн холбоогоор дамжуулан ирэв. Байлдагчийн баярыг онжавууд хамтдаа хуваалцаж, баяр хүргэсэн юм. Түүнтэй ярилцснаа хүргэе.

Эрхэм байлдагч өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Сүхбаатар аймгийн Онгон суманд 2000 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. 2020 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангидаа хугацаат цэргийн алба хаахаар ирсэн жирийн нэгэн залуу.

Өнөөдөр гэхдээ таныг жирийн нэгэн залуу гэж тодорхойлохгүй, эх орны эр цэрэг гэж хэлмээр байна ...

-Тийм ээ, баярлалаа. Аав, ээж маань “Дараа жил цэрэгт яваарай” гэхэд нь зөрсөөр байгаад ирсэн. Ирсэн нь ч оносон. Сайхан хамт олон дунд их зүйл сурч байна. Өөрийгөө нээж, илэрхийлж, зоригжуулж сурч байна. Нутаг нутгаасаа ирсэн олон аавын хүүтэй харилцаж сурч байна. Амьдралд хэрэгцээтэй олон чанарыг цэргийн албанаас сурч байна даа.

Таны дуулж байгаа бичлэг хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Та их сайхан дуулах юм ...

-Баярлалаа. Багаасаа морь малдаа явахдаа л дуулж өссөн гэхэд болно. Морин дэл дээр адуугаа хураагаад сайхан дуулаад, исгэрээд явах чинь эр хүний бас нэг хийморь шүү дээ. Тэр өдөр би ротын ээлжтэнгээр гарч байсан юм, тэгсэн ахлах дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ бичлэг хийгээд цацсан юм билээ. Хүмүүс “Ямар сайхан дуулдаг байлдагч вэ” гээд сэтгэгдэл үлдээснийг нь хараад баярласан шүү.

Бас нэг баярт мэдээ нь та аав болсон ...

-Тэгэлгүй яах вэ. Эхнэрийг маань А.Сугаргарав гэдэг, бид Сүхбаатар аймагт танилцаж, хоёр биедээ дасаж, гэр бүл болсон. Охинтой болсондоо үнэхээр их баяртай байгаа. Аав хүний хариуцлагыг улам их мэдэрч, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад эхнэр, охин хоёр дээрээ очно оо.

Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117