• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАХИМ НОМЫН САНГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-05-06 14:43:06
Үзсэн: 62

ЦАХИМ НОМЫН САНГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-05-06 14:43:06 Үзсэн: 62



    Зэвсэгт хүчний 256 дугаар анги цахим номын санг шинээр нээж, офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч, ажилтан албан хаагчдад хүргэж байна. Ингэхдээ цахим номын сангаар дамжуулан сэтгэл зүйн бэлтгэл, ёс суртахуун, хууль, эрх зүйн мэдлэг олгох мэдээллийн багцыг бие бүрэлдэхүүндээ уншуулан судлуулж байгаа юм. Мөн хугацаат цэргийн алба хаагчдын дунд нүүдлийн номын сан ажиллуулж, уншсан номоо нэгэндээ ярих, хуваалцах санаачилгыг өрнүүлээд байна.

Түүнчлэн бие бүрэлдэхүүний ёс суртахуун, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Цэргийн нийтлэг дүрэм, ёс зүйн дүрэм”-ээр “Өврийн дэвтэр” гаргаж, офицер, ахлагч нартаа тарааж өгсөн юм.

Хошууч Л.Амарбаясгалан (Зэвсэгт хүчний 256 дугаар анги)

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117