• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГҮҮД УР ЧАДВАРАА СОРИН ӨРСӨЛДӨВ
Нийтэлсэн: 2021-05-06 12:21:57
Үзсэн: 354

ХУГАЦААТ ЦЭРГҮҮД УР ЧАДВАРАА СОРИН ӨРСӨЛДӨВ
Нийтэлсэн: 2021-05-06 12:21:57 Үзсэн: 354



    Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас энэ сарын 1-2-ны өдрүүдэд хугацаат цэргийн алба хаагчдын дунд ерөнхий цэргийн хамгаалалт, химийн иж өмсөх, өгөгдсөн даалгавар биелүүлэх, гранат шидэлт, ерөнхий цэргийн саадыг бага хугацаанд амжилттай туулах зэрэг тэмцээнийг явуулж, шилдгүүдээ тодрууллаа. Уг тэмцээнд хугацаат цэргийн алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос химийн иж өмсөх норматив биелүүлэх тэмцээнд байлдагч Э.Ганзориг, Х.Давааням, Д.Мөнхбат нар эхний байруудад шалгарлаа. Гранат шидэлтийн төрөлд байлдагч Б.Эрдэнэхүү, Л.Сумъяабазар Х.Цогтсайхан нар шалгарсан бол ерөнхий цэргийн саадыг туулах, цэргийн хэргийн мэдлэг сорих ганцаарчилсан төрөлд байлдагч Д.Ариунболд, н.Баярцогт, И.Сэрээтэр нар тэргүүн байрыг эзлэв.

Мөн Ерөнхий цэргийн саадыг туулах, цэргийн хэргийн мэдлэг сорих шилдэг тасаг шалгаруулах тэмцээнд ТЭАБ тасаг, Артиллерийн дивизионы 152 мм батарейны тасаг, Тийрэлтэт артиллерийн дивизионы тасаг тус тус шагналт байрын эздээр тодорлоо. Тэмцээнд оролцсон алба хаагчид болон үзэгч дэмжигчдэд ерөнхий цэргийн мэдлэг чадвар олгох сургалтыг соёл хүмүүжлийн офицер, ахмад П.Бэхбат явуулсан ба амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Тэмцээний дараа 2021 онд шинээр гарсан уран сайхны кино үзүүлсэн юм.

Дэслэгч Б.Баттулга (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117