• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэд ахлагч Н.Амгаланбаатар: 103 УДАА ЦУСАА ХАНДИВЛАЖ, 300 ГАРУЙ ХҮНИЙ АМЬ НАС АВАРСАН
Нийтэлсэн: 2021-05-06 12:13:32
Үзсэн: 216

Дэд ахлагч Н.Амгаланбаатар: 103 УДАА ЦУСАА ХАНДИВЛАЖ, 300 ГАРУЙ ХҮНИЙ АМЬ НАС АВАРСАН
Нийтэлсэн: 2021-05-06 12:13:32 Үзсэн: 216



Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид бусдын алтан амийг аврах үйлсэд нэгдэж, цусаа хандивлалаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн тус ангид ажиллаж, сайн дурын цус хандивлах аяныг өрнүүлсэн юм. Хугацаат цэргийн алба хаагчдын хувьд аянд идэвхтэй хамрагдсан бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн “Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн алба хаагчид бусдыг амь нас аврах мөнхийн үйлстнүүд юм. Яагаад ингэж хэлж байна гэхээр 2019 онд “Цусны донор” хамт олон болсон. Цусаа хандивлагч олон донор маань тус ангид алба хаадаг даа” гэсэн юм.

Тус төвийнхний дурдсанчлан цусаа хандивлагч доноруудын нэг нь дэд ахлагч Н.Амгаланбаатар ажээ. Тэрээр 2012 оноос хойш цусаа хандивлаж эхэлсэн байна. Энэ тухайгаа ярихдаа “350 грамм цус 3 хүний амь насыг авардаг гэж сонсоод бусдад буян тарьж, амьдаръя гэж шийдсэн. 2012 оноос хойш 103 удаа цусаа хандивласан. 350 грамм цусаар 3 хүний амь нас аварсан гэхээр би 300 гаруй хүний амь нас аварсан байх гэж боддог юм. 2016 онд “Хамгийн залуу донор”, “Хүндэт донор”, 2018 онд “Хүрэл донор”, 2020 онд “Мөнгөн донор” өргөмжлөлийг хүртсэн. Цаашид “Алтан донор” болохын төлөө энэ сайхан үйлсдээ нэгдсээр байх болно. Донор болсноор олон давуу талууд бий. Автобусаар хөнгөлөлттэй зорчих, жилд нэг удаа сувилалд амрах зэрэг боломжуудыг бидэнд олгодог” гэлээ.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117