• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛБА ХААГЧДЫНХАА ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2021-05-06 11:15:47
Үзсэн: 243

АЛБА ХААГЧДЫНХАА ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2021-05-06 11:15:47 Үзсэн: 243



     Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоотой хамтын ажиллагааны төлөвлөгөө байгууллаа. Хамтын ажиллагаа нь Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгоход оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ангийн бие бүрэлдэхүүний хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлж, хүний эрхийн боловсрол, дадлага олгох сургалтыг үе шаттайгаар хамтран зохион байгуулна.

   

Мөн тус анги 2020-2021 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтын шат бүрийн эхэнд явагдах түрүүч нарын цугларалтыг “Удирдах арга барил, гүйцэтгэх үүрэг, албан тушаалд нь сурган дадлагажуулах” зорилгоор Говийн бүсийн сургалтын төвд зохион байгуулж явууллаа. Сургалтыг албадын дарга, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын сургагч багш нартай хамтран хорио цээрийн дэглэмийг баримтлан танхимаар болон онлайн хэлбэрээр явуулсан юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сургагч багш Б.Уянга, ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны дарга, доктор, дэд профессор дэд хурандаа Д.Отгонцэцэг нар тодорхой сэдвүүдээр цахимаар хичээл заасан юм.

Ахмад Ё.Бат-Эрдэнэ (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117