• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧИД НЭГНЭЭСЭЭ СУРАЛЦСААР ...
Нийтэлсэн: 2021-05-06 10:52:33
Үзсэн: 1268

ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧИД НЭГНЭЭСЭЭ СУРАЛЦСААР ...
Нийтэлсэн: 2021-05-06 10:52:33 Үзсэн: 1268



   Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө бие даан хөгжүүлэхэд нь туслах зорилгоор англи хэл, уран зураг, гитарын дугуйлангуудыг хичээллүүлж байгаа билээ. Тэгвэл хугацаат албаны дайчдын санаачилгаар монгол бичиг, солонгос хэл, шатар, 100 буудалт даамны дугуйлангуудыг нэмэлтээр хичээллүүлж эхлээд байна. Монгол бичгийн багш, байлдагч А.Төгөлдөр МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуульд мэргэжлээрээ ажилладаг юм. Тэрээр дугуйлангаа удирдахын зэрэгцээ бичиг үсэг үл мэдэгч хугацаат цэргийн гурван алба хаагчид бичиг үсэг зааж байна.

Мөн илтгэх ур чадварыг нь сайжруулах, өөртөө итгэлтэй иргэн байхад нь туслах зорилгоор долоо хоног бүр хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн сонирхсон сэдвээр илтгэл тавьж байгаа бөгөөд энэ долоо хоногт байлдагч Ө.Дөлгөөн “Ус чандмань эрдэнэ”, байлдагч М.Доржсамбуу “Эх орны хөгжил бидний гарт”, байлдагч А.Энхжин “Авто машин” сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавилаа.

Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117