• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНЭТХЭГИЙН АРД ТҮМЭНД ТУСЛАХ АЯНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИ НЭГДЭВ
Нийтэлсэн: 2021-05-04 17:22:16
Үзсэн: 357

ЭНЭТХЭГИЙН АРД ТҮМЭНД ТУСЛАХ АЯНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИ НЭГДЭВ
Нийтэлсэн: 2021-05-04 17:22:16 Үзсэн: 357



  Цар тахлын аюулт өвчинд нэрвэгдсэн БНЭУ-ын ард түмэнд туслах аяныг Дорноговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт Газрын тос боловсруулах үйлдвэр, Сайншанд суманд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон зэрэг томоохон бүтээн байгуулалтууд БНЭУ-ын Засгийн газрын дэмжлэгээр хийгдэж байгаа учир орон нутгийн зүгээс энэхүү аяныг “Зовох цагт нөхрийн чанар танигдана” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хамт олон энэхүү аянд нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандив болох 836,336  төгрөгийг орон нутгийн ЗТДГ-т хүлээлгэн өглөө. Дорноговь аймгийн ЗДТГ-аас төрийн байгууллагуудаа түүчээлэн хандивт нэгдсэн явдалд талархал илэрхийлсэн юм.

Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117