• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗӨВЛӨГӨӨНӨӨР ЗАЛУУ ОФИЦЕРУУДАД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-05-04 16:55:58
Үзсэн: 50

ЗӨВЛӨГӨӨНӨӨР ЗАЛУУ ОФИЦЕРУУДАД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-05-04 16:55:58 Үзсэн: 50



   Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл ЗХЖШ-аас гаргасан хөтөлбөрийн дагуу төрийн цэргийн болон хууль, иргэний байгууллагуудтай хамтран рот (батарей), салааны захирагч нарт “Зөв төлөвшил, зөв хүмүүжил” сэдэвт зөвлөгөөний эхний шатыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахимаар зохион явууллаа.

 Нэгтгэлийн салаа, салбарын офицеруудын цэргийн сургалт бэлтгэлийг төлөвлөх, удирдан явуулах, заах арга зүйг сайжруулах, дүрмийн дагуу цэргийн алба хаагчидтай харьцах, өөрийн удирдлагад байгаа захирагдагчдаа сурган хүмүүжүүлэх, эх оронч үндэсний үзэлтэй зөв иргэн хүн болгон төлөвшүүлэхэд энэхүү зөвлөгөөний зорилго оршсон юм.

 Зөвлөгөөнөөр салаа, салбарын офицер, ахлагч нар цаашид хэрхэн ажиллах, ажлын арга барил, зорилго, зорилтоо тодорхойлохоос гадна рот /батарей/ тус бүрээр уриалга гаргаж, мөн хоёрдугаар шатны зөвлөгөөнд оролцох рот (батарей), салааны захирагч нарыг шалгаруулсан юм.

Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118