• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хурандаа Н.Цэцэнхүү: ЦЭРГИЙН ХҮН ХАРИЛЦАА, ХАНДЛАГААРАА ХЭЗЭЭД ЗӨВ БАЙХ ЁСТОЙ
Нийтэлсэн: 2021-05-04 16:42:55
Үзсэн: 69

Хурандаа Н.Цэцэнхүү: ЦЭРГИЙН ХҮН ХАРИЛЦАА, ХАНДЛАГААРАА ХЭЗЭЭД ЗӨВ БАЙХ ЁСТОЙ
Нийтэлсэн: 2021-05-04 16:42:55 Үзсэн: 69



Зэвсэгт хүчний 327 дугаар анги нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын өгсөн үүргийн хүрээнд рот /батарей/, салааны захирагч нарын зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 28, 29-ний өдрүүдэд “Зөв төлөвшил-Зөв хүмүүжил” сэдвийн хүрээнд зохион явууллаа. Зөвлөгөөнийг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран явуулахын сацуу ангийн сургалтын томилгоот бүрэлдэхүүн тодорхой сэдвүүдээр хичээл заасан юм. Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан хувь хүний төлөвшил, хүмүүжил, хариуцлагатай иргэн байх талаар сургалт орж, харилцан ярилцлаа.

Зөвлөгөөнд оролцогчдод хандаж ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү “Залуу офицерууд та бүхэн сурч мэдэхийн хүсэл тэмүүллээр дүүрэн байх ёстой. Энэ мэддэг, чаддаг зүйл гэж тоомжиргүй хандаж огт болохгүй. Ялангуяа, цэргийн албанд. Та нэгэнт цэргийн хүн болохоор шийдсэн бол тэргүүлэгч нь байхын төлөө хичээж, өөрийгөө дайчилж, харилцаа, хандлагаараа зөв байх хэрэгтэй” гээд цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөхийг захилаа.

 
 
 
 
Ахмад Д.ГАНБААТАР (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)
 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118