• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хурандаа Ж.Өсөхбаяр: АЛБА ХААГЧДЫН ХӨГЖЛӨӨС АНГИЙН ХӨГЖИЛ ХАМААРНА
Нийтэлсэн: 2021-05-04 16:25:15
Үзсэн: 71

Хурандаа Ж.Өсөхбаяр: АЛБА ХААГЧДЫН ХӨГЖЛӨӨС АНГИЙН ХӨГЖИЛ ХАМААРНА
Нийтэлсэн: 2021-05-04 16:25:15 Үзсэн: 71



Зэвсэгт хүчний 167 дугаар анги рот /батарей/, салааны захирагч нартай явуулах “Зөв төлөвшил, зөв хүмүүжил” сэдэвт зөвлөгөөнийг төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж явууллаа. Зөвлөгөөнийг нээж, ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулаад, салаа, салбарын офицеруудын гүйцэтгэх үүргийн талаар зааварчилгаа өгч, өөрийн туршлага сургамжийг хуваалцсан юм.

Хөтөлбөрт тусгагдсан сэдвийн хүрээнд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудаас дэмжлэг авч сургалт, зөвлөгөөнийг хамтран явуулсан. Тухайлбал, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сургагч багш Б.Уянга нар урилгаар оролцож, яриа таниулга хийсэн юм. Мөн ҮБХИС-ийн ахисан түвшний сургалтын албаны дарга, доктор, дэд профессор, дэд хурандаа Д.Отгонцэцэг цахимаар сургалт явуулав.

Зөвлөгөөнд оролцсон офицерууд “Хүний хөгжил-ангийн хөгжил, эерэгээр хандаж, хамтдаа манлайлъя” урилга гаргасан бөгөөд ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр залуу офицеруудын цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүссэн юм. Түүнчлэн энэ сарын төгсгөлд ЗХЖШ-аас зохион байгуулах рот /батарей/, салааны захирагч нарын хоёрдугаар шатны зөвлөгөөнд оролцох бүрэлдэхүүнийг сонгон шалгарууллаа.

Ахмад Ё.Бат-Эрдэнэ (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)

 

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118