
Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдынхаа дунд “Тасгийн марш тактик”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн амжилттай явууллаа. Хугацаат албаны дайчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сорьж, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилготой энэхүү тэмцээний тэргүүн байрт дэд түрүүч Х.Лхамсүрэн захирагчтай тасаг, дэд байрт дэд түрүүч Ө.Цэдэнсодном захирагчтай тасаг, гутгаар байрт ахлах байлдагч Г.Лувсанцэрэн захирагчтай тасгууд шалгарч, бусдыгаа манлайлсан юм.

Тэмцээн гарааны өмнөх ажиллагаа, 10 км-ын марш үйлдэх, гардан тулаан гэсэн хэд хэдэн сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр ангийн Захирагчийн орлогч, захиргааны удирдлагын тасгийн дарга, хошууч Ж.Үүрцайх, шүүгчээр ахлах дэслэгч Б.Болд-Эрдэнэ, ахлах дэслэгч Ү.Жанчивдорж нар ажилласан юм.


Ахмад Ё.Бат-Эрдэнэ (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)