
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн батальоны хугацаат цэргийн алба хаагчдын дунд энэ сарын 12-17- ны өдрүүдэд тусгай төлөвлөгөөний дагуу "Мэргэжил бүхэн сайхан" сэдэвт цогцолбор буухиа тэмцээнийг явуулжээ. Алба хаагчид эзэмшиж буй мэргэжлээ бусдадаа сурталчлан таниулж, төрөл бүрийн дасгал, нормативуудыг багаараа цогцолбор байдлаар гүйцэтгэж уралдсан нь энэхүү тэмцээний онцлог болсон байна. Цогцолбор тэмцээний "Шилдэг экипаж" буухиа төрөлд дэд түрүүч Д.Сүхбат ахлагчтай баг, "Бүлгийн марш" буухиа төрөлд байлдагч Н.Мөрөн ахлагчтай баг, "Бидний мэргэжил-Бидний бахархал” буухиа төрөлд дэд түрүүч Б.Бямбадорж ахлагчтай баг тэргүүлж, өргөмжлөл үнэ бүхий зүйлсээр шагнуулжээ.
