• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АРТИЛЛЕРЧИД ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН 15 КИЛОМЕТРИЙН МАРШ ҮЙЛДЭВ
Нийтэлсэн: 2021-04-19 09:45:13
Үзсэн: 294

АРТИЛЛЕРЧИД ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН 15 КИЛОМЕТРИЙН МАРШ ҮЙЛДЭВ
Нийтэлсэн: 2021-04-19 09:45:13 Үзсэн: 294



   

  Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан 2020-2021 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон салбаруудын жигдрэлтийг хангах, бие бүрэлдэхүүнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах зорилгоор ангийн байнгын байрлал, буудлагын талбай, Бөхөг цагаан толгой, Нэргүй өндөрлөг, Ангийн байнгын байрлал гэсэн маршрутаар тактик тусгай бэлтгэлийн 15 км-ийн явган маршийг энэ сарын 16-нд явууллаа.

   Маршийн явцад тактикийн ажиллагаа, буудлагын дасгал боловсруулах, химийн норматив, байр зүйн цэгүүдийг урьдчилан бэлтгэж, тактикийн ажиллагааг ажиллагааны офицер, хошууч Э.Баяр-Эрдэнэ, химийн нормативийг ажиллагааны офицер, ахмад Б.Ганцог, химийн техник хэрэгслийн нярав-засварчин, ахлагч Т.Дамдинбазар, буудлагын дасгалыг зэвсгийн албаны дарга, хошууч З.Ариунболд, байр зүйг байр зүйн дарга, хошууч О.Мөнхбилэг нар хариуцан явуулав.

Хошууч Ө.Нарантуяа (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118