Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд шинэ короновирус (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг даган биелүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалаас ирүүлсэн заавар, зөвлөмж, албан даалгавар, сэрэмжлүүлгийг өдөр тутамдаа мөрдлөг болгон ажилласаар байна. Үүний нэг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан юм. Тус ангийнхан “Амны хаалтаа зүүцгээе” аянд нэгдэхийн сацуу харьяа орон нутгийнхаа байгууллагуудтай хамтран иргэдэд энэ чиглэлийн мэдээлэл, сурталчилгааг тогтмол явуулж байгаа ажээ.
