.jpeg)
Улс орон даяар цар тахлын халдварын нөхцөл байдал амаргүй байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдаа ар гэрийнхэнтэй нь интернетээр тогтмол хугацаанд “уулзуулж” байгаа билээ. Энэ удаа Зэвсэгт хүчний 123 дугаар анги Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, сумдын Засаг дарга нартай хамтран хугацаат албаны дайчдыг ар гэрийнхэнтэй нь интернетээр холбох ажлыг зохион байгууллаа. Уулзалтаар дайчдын ар гэрийнхэн нь “Манай нутагт мал төллөөд л, сайхан хавар болж байна. Эх орныхоо өмнө өргөсөн тангаргаа санаж, албаа нэр төртэй хаагаарай” хэмээн захиж байсан юм.

Энэ үеэр ангийн захирагч, хурандаа Х.Энхболд хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хугацаат албаны дайчдад амжилт хүссэн ба төгсгөлд нь байлдагч И.Гантогтох, Э.Хэнчбиш нар Завхан нутгийнхандаа ая дууны мэндчилгээ өргөн дэвшүүлсэн юм.


Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)