
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан сайн үйлсийн аян өрнүүлжээ. Тус ангийнхан орон нутгийн ард иргэдэд хандсан бүтээлч ажлууд болон алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх зорилгоор сайн үйлсийн аяныг явуулж хэвшсэн бөгөөд энэ удаад ахлагч Ю.Цэдэнбалын гэр бүлд өргөө цагаан гэр, тавилгын хамт бэлэглэжээ. Тус ангийн захирагч, хурандаа А.Бүрнээбаатар “Түүхт ой гээд бид баярлаад өнгөрөхөөс илүү алба хаагчдынхаа ажиллах орчныг сайжруулж, нэгнийхээ нийгмийн хамгааллыг дээшлүүлэх эрхэм зорилго тавьсан” хэмээн онцолж байсан юм.