• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОВДЫН ХОРООНЫ АВАРГУУД ТОДРОВ
Нийтэлсэн: 2021-03-21 10:12:14
Үзсэн: 430

ХОВДЫН ХОРООНЫ АВАРГУУД ТОДРОВ
Нийтэлсэн: 2021-03-21 10:12:14 Үзсэн: 430



“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, анги байгуулагдсаны түүхт 99 жилийн ойг угтаж ангийн аварга шалгаруулах марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээнээ зохион байгуулан явууллаа. Ангийн алба хаагчдын бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн мэргэжлийн ур чадварыг сорин өрсөлдсөн тус тэмцээнд ахмад Г.Мөнхболд захирагчтай байнгын бие бүрэлдэхүүний салаа, дэслэгч Г.Хувьзаяа захирагчтай хугацаат цэргийн алба хаагчдын салаа, ахмад Г.Оюун захирагчтай эмэгтэй тасаг тус тус тэргүүн байр эзэллээ.

Мөн ахлагч нарын эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх жил болсонтой холбогдуулан ангийн бялдаржуулах танхимын нээлтийн арга хэмжээг зохион байгуулж бие бүрэлдэхүүний биеийн жингийн зохистой харьцааг хангуулах талаар тодорхой ажил, арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд жингийн илүүдэлтэй бүрэлдэхүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлж долоо хоног бүрийн “Пүрэв” гарагийг биеийн тамир, спортын өдөр болгож идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамруулж байх юм.

Ахмад Э.Золзаяа (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117