• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Б.Амгаланбаатар: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭНДЭЭ ТҮҮХТ ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Нийтэлсэн: 2021-03-17 16:05:10
Үзсэн: 71

Б.Амгаланбаатар: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭНДЭЭ ТҮҮХТ ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Нийтэлсэн: 2021-03-17 16:05:10 Үзсэн: 71



“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын зарим офицер, ахлагч цол нэмж, салбарын шагналаар шагнууллаа. 
Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар II” медалиар хошууч О.Нарантулга, ахлах ахлагч Б.Ганжаргал, “Дайчин алдар III” медалиар ахмад Г.Эрдэнэсүх, ахлах ахлагч Ц.Дэлгэрхүү, ахлагч Ц.Анхзолбоо, “Эх орны төлөө I” хүндэт тэмдгээр дэд хурандаа Н.Гэрэлбадрах, хошууч Э.Эрдэнэбаатар, “Эх орны төлөө II” хүндэт тэмдгээр дэд хурандаа Л.Тамираа, хошууч Х.Шийрэв, ахмад Л.Уянбаатар, ахмад А.Нацагдорж, ахмад Ц.Ганбат, ахлагч Д.Баярмагнай, “Эх орны төлөө III” хүндэт тэмдгээр ахмад Г.Баярсайхан, ахлах дэслэгч Г.Тамир, дэд ахлагч Э.Хаш-Эрдэнэ, дэд ахлагч Т.Пүрэвжав, дэд ахлагч С.Цэрэнпунцаг, дэд ахлагч Б.Эрдэнэбаатар нар энгэрээ мялаасан юм. 


Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар тус командлалын Хангалт үйлчилгээний тасгийн дарга, хошууч Г.Цэрмаа, Хүний нөөцийн хэлтсийн нөхөн хангалтын офицер, хошууч Л.Чинзориг нарт албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цол, Хүний нөөцийн хэлтсийн хэрэг хөтлөгч, ахлах ахлагч Б.Ганжаргалд сургагч ахлагч цол олгогдсоныг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын албаны хүмүүс гардуулан өглөө.

Энэ үеэр Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар баяр хүргэж хэлсэн үгэндээ ” Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг нь Монгол Улсын аюулгүй байдлыг батлан хамгаалах үүргээ нөр төртэйгөөр биелүүлж ирсэн бахархам түүхтэй, баатарлаг өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлахын зэрэгцээ даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд алдар суугаа цуурайтуулж, улс орны томоохон бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгааг бахдан дурсахдаа таатай байна.  Үндэсний ухамсар, бахархал, үнэт зүйлсээ хадгалан хөгжүүлж, эх оронч үзлээр залуу хойч үеийг хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд болон иргэний үүргээ нөр төртэй биелүүлэн Хуурай замын цэрэгт алба хаасан эрхэм байлдагч, түрүүч, өдгөө алба хааж байгаа генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчдадаа орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Дэд хурандаа Б.ЗОЛЗАЯА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117