• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРЭГ АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-03-01 14:26:16
Үзсэн: 109

“ЦЭРЭГ АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-03-01 14:26:16 Үзсэн: 109



Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удирдлагаас хугацаат цэргийн алба хаагчдадаа цэргийн алба, сахилга, зохион байгуулалтын хүрээнд “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” сэдэвт сургалт явууллаа. Сургалтаар цэргийн жинхэнэ алба хаагч цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдвэл хуулийн ямар хариуцлага хүлээдэг, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж байгаа хугацаат цэргийн алба хаагчийн ёс зүй, бусадтай харилцах харилцаа, хүндлэл зэрэг өргөн хүрээнд харилцан ярилцаж, санал солилцсон юм. Аливаа харилцаа зөвхөн дүрмийн хүрээнд явагдах ёстойг ч ангийн удирдлагууд тодотгож хэлсэн юм. Мөн хугацаат цэргийн алба хаагчдын өөрсдийн санаачилгаар хийх ажлуудын төлөвлөгөөг гаргаж, ангийн удирдлагаас бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Сургалтыг цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг хүрээнд халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан явуулсан юм.

Хошууч Ө.Нарантуяа (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)

 

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116