Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид ажиллалаа. Тэрээр “Гамшиг осол, үер зуд гээд байгалийн давагдашгүй хүчин зүйл орон нутгийн иргэдийн өмнө тулгарахад усчин дайчид болох Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан онцгой байдлын алба хаагчдадаа дэмжлэг үзүүлж, тусалдаг сайхан хамт олон. Хэдий чиг үүрэг хэдий ч онцгой байдлын байгууллагын хамгийн сайн түнш, хамтран ажиллагч байгууллага нь яахын аргагүй манай усчин дайчид юм” гээд цар тахлаас урьдчилан сэргийлэхэд ашиглах багаж хэрэгсэл, гар ариутгагч, амны хаалт, халуун хэмжигч зэргийг тус ангийн захирагч, хурандаа Ц.Батхүүд гардуулан өгсөн юм.
Ч.Оюунчимэг (Зэвсэгт хүчний 234 дүгээр анги)