Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Хуурай замын цэргийн командлалаас хэд хэдэн бүтээлч ажил санаачлан өрнүүлж байна. Үүний үргэлжлэл болгож, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний дунд “Би ахлагчийн албаны төлөө юу хийж чадах вэ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа. Уралдаанд оролцогчид ахлагчийн албаны хөгжил, шинэчлэлд өөрийн оруулах хувь нэмэр, хамт олны үүрэг хариуцлагын талаар бичих бөгөөд энэ нь ахлагчийн албаны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход саналыг нь тусгах, эрдэм шинжилгээ, судалгааны түвшинд авч судлах зорилготой юм. Нэгтгэл, анги бүр шилдэг таван бүтээлээ цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ХЗЦК-ын цахим шуудангаар 2021 оны 3 дугаар сарын 1-ний дотор илгээнэ. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 92100046, 80030046 дугаараас лавлах боломжтой.