• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЕНИТЧИД СУРГАЛТ БЭЛТГЭЛЭЭ ЦАХИМААР ШАЛГУУЛАВ
Нийтэлсэн: 2021-02-10 16:28:07
Үзсэн: 123

ЗЕНИТЧИД СУРГАЛТ БЭЛТГЭЛЭЭ ЦАХИМААР ШАЛГУУЛАВ
Нийтэлсэн: 2021-02-10 16:28:07 Үзсэн: 123



 Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн 2020-2021 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу цэргийн алба хаагчдын сургагдсан байдал, хүрсэн түвшинг тогтоох, сургалт бэлтгэлийн төлөвлөлтийн явц, цахим сургалтын үр дүнг тооцох зорилгоор офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас “Тасгийн жигдрэлтийн шат”-ны шалгалтыг явууллаа. Шалгалтыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан офицер, ахлагчаас цахим хэлбэрээр, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдаас халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан онол, дадлагаар зохион байгуулж явуулсан юм.

Шалгалтын төгсгөлд цахим арга технологийг ашиглан сургалт явуулахад анхаарах асуудлын талаар ангийн захирагч, хурандаа С.Батболд мэдээлэл өгч, бие бүрэлдэхүүн удахгүй болох сар шинийн баярын өдрүүдэд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийг ягштал баримтлахыг анхааруулсан юм.

Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116