• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2021-01-21 14:09:56
Үзсэн: 1329

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2021-01-21 14:09:56 Үзсэн: 1329



    Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Түвшинтөр нарын албаны хүмүүс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

   Ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар орон нутгийн удирдлагуудад ангийн гүйцэтгэх үүрэг, 2020 онд аймгийн болон сумын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээ, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд явуулсан ажил, бүтээн байгуулалт дахь оролцоо, 2021 онд хийхээр төлөвлөсөн бүтээлч ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн дугаар салбарын удирдлагууд орон нутагтай хамтран хэрэгжүүлсэн ажил болоод цаашид хэрхэн хамтран ажиллах саналтай байгаагаа танилцуулж, санал солилцсон юм.

   Аймгийн Засаг дарга О.Батжаргал “Зэвсэгт хүчний 336 дугаар анги болоод Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн дугаар салбаруудыг бид дэмжиж ажиллана. 2021 онд Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулаад аймгийн хэмжээнд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг дайчдаа сурталчлан алдаршуулахад та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд ч хамтран ажиллах болно” гэсэн юм.

Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116