
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдынхаа ар гэрийг цэргийнхэн эргэж тойрч, туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Тухайлбал, Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан Батлан хамгаалахын сайд Увс аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээний дагуу Зэвсэгт хүчин болон Хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдын ар гэрт эд материалын дэмжлэг үзүүлжээ. Нийтдээ 50 гаруй өрхөд хүнс, нүүрс, ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусламж үзүүлж, “Таны хүү хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгааг дуулгахад таатай байна” хэмээн баяр хүргэсэн байна.